Жүжигчин Л.Нурбулан таалал төгсжээ


Нэрт алиалагч, жүжигчин Т.Латиф агсны бага хүү, жүжигчин Л.Нурбулан таалал төгсжээ. Монголын циркийн урлагт олон жилийн хөдөлмөрөө зориулж, инээд хөөр бэлэглэж ирсэн тэрээр уушгины буглаа өвчнөөр оношлогдож, өнгөрсөн оны аравдугаар сард БНХАУ-ын Шанхай хотноо хагалгаандаа амжилттай орж, эх орондоо ирээд байсан юм. 

Түүний хагалгаанд зориулж мэргэжил нэгт нөхөд нь "Дулаан сэтгэл" хандивын аян өрнүүлж, жүжигчнийг эргээд олон хүүхэд багачуудад инээд бэлэглэнэ хэмээх итгэл найдвар тээж байв.

Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

zochin 2020 02 сар 14

um mani bad mi hum