Иргэн Г: 47 секундийн аудио бичлэг хувь чатнаас АЛДАГДСАН


Энэ сарын 12-ний оройн 21:00 цагийн орчимд цахим сүлжээгээр иргэн Г-ийн дуу хоолой бүхий 47 секунтийн аудио бичлэг маш түргэн цацагдсан. Хууль хяналтын байгууллагынхан уг бичлэгийг тараасан гэх иргэн Г-г илрүүлж, шаардлагатай арга хэмжээг авч байгаа юм.

Чингэлтэй дүүрэгт амьдардаг иргэн Г хэлэхдээ:

Би бичлэгт хэлсэн мэдээллийг найзаасаа авсан. Тэгээд дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй хувийн грүүп чатандаа найзууддаа сэрэмжлүүлэг болгох үүднээс нийтэлсэн. Гэвч хувийн чатнаас бичлэг цацагдаж, тарсан байсан. Санаатай биш ч иргэдэд худал мэдээлэл тараасандаа үнэхээр гэмшиж байна хэмээх тайлбарыг хэвлэлийнхэнд өгсөн байна. Мөн албаныхан хуурамч мэдээллээр иргэдийн дунд үймээн самуун дэгдээсэн гэх 10 гаруй иргэнийг шалгаж байгаа юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх