“Diamond Princess” хөлөг онгоцонд тусгаарлагдсан орос иргэнээс “Covid-19”-ийн халдвар илэрчээ

Дэлхий Admin Today 2020 02 сар 18 269

Хоёрдугаар сарын 3-ны өдрөөс хойш одоог хүртэл тусгаарлалтад ороод буй Япон улсын Ёкохома боомт дээрх Даймонд Принцесс хөлөг онгоцны зорчигч орос иргэнээс шинэ коронавирусийн халдвар илэрчээ.

ОХУ-ын Элчин сайдын яамнаас энэ тухай мэдээлсэн бөгөөд өвчтнийг ойрын хугацаанд хөлөг онгоцноос гаргаж, эмнэлэгт хэвтүүлэх юм байна. Үүгээр Оросын иргэнд коронавирусийн халдвар илэрсэн анхны тохиолдол бүртгэгдэж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар тус хөлөг онгоцонд хөл хорионд ороод буй иргэдээс дахин 99 халдварын тохиолдол нэмж бүртгэгдээд байна. Ингэснээр тус хөлөг онгоцонд 452 тохиолдол илрээд буй юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх