ЕБС, их дээд сургууль болон цэцэрлэгийн хөл хориог гуравдугаар сарын 30 хүртэл сунгалаа


Өнөөдөр /2020.02.19/ Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар тодорхой 12 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд буй бөгөөд тэдгээрийн заримынх нь шийдвэр гарч эхэлжээ. Тухайлбал, сургууль, цэцэрлэгүүдэд тогтоогоод буй хөл хорионы хугацааг 28 хоногоор буюу гуравдугаар сарын 30-ныг хүртэл сунгасан байна.

Үүний өмнө Засгийн газар болон Улсын онцгой комисс шуурхай хуралдаж бүх сургууль, цэцэрлэгүүдэд гуравдугаар сарын 2-ныг хүртэл хөл хорио тогтоогоод байсан юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх