Ё.Баатарбилэг: Дөрөв, тавдугаар саруудад бямба гарагт хичээллэнэ

Улс төр Admin Today 2020 02 сар 19 239

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр цэцэрлэг, сургууль, их дээд сургууль, сургалтын төвүүдийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 29-нийг дуустал үргэлжлүүлэн зогсоохоор шийдвэрлэсэн талаар онцолсон юм.

Түүнчлэн  “Хичээл, сургалтын үйл ажиллагаа дөрвөн долоо хоногоор хойшлуулсантай холбоотойгоор IV болон V сард найман долоо хоног бямба гарагт хичээл орох бөгөөд энэ хугацаанд ажиллаж байгаа багш нарт илүү цагийн мөнгийг олгоно. Зургадугаар сарын 15-нд багтааж, элсэлтийн ерөнхий шалгалт, элсэлтийг дуусгана. Сар шинийн баярын өдрүүдэд теле хичээл өдөр бүр гарна" хэмээв. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх