Нийтийн тээвэр ердийн хуваариар үйлчилнэ


Вируст халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг сунгаж, нийтийн тээврийн үйлчилгээг пүрэв баасан гарагуудад 06:00-10:00, 17:00-21:00 цагт явуулахаар шийдвэрлээд байсан. Тэгвэл нийслэлийн онцгой комиссын хуралдаанаас дээрх хязгаарлалтыг өөрчилжээ.

Өөрөөр хэлбэл, өнөөдөр буюу 2020 оны хоёрдугаар сарын 27-ны өдрөөс Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээ ердийн цагийн хуваарийн дагуу үйлчилнэ. Гэхдээ цөөн тооны автобус үйлчилгээнд гаргахаар болжээ. Мөн зорчигчдыг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж амны хаалт зүүж зорчихыг санууллаа.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх