Улсын хэмжээнд 305 302 зорчигч, 83 925 тээврийн хэрэгсэл товчоодоор нэвтэрчээ


Улс, хот хооронд зорчих автомашин, зорчигчийн хөдөлгөөнийг нээснээс хойш буюу гуравдугаар сарын 3-ны өглөөний 06:00 цагаас гуравдугаар сарын 4-ний өглөөний 09:00 цаг хүртэл улсын хэмжээнд нийт 83925 тээврийн хэрэгсэл, 305302 зорчигч хяналтын товчоодоор нэвтэрч зорчих хөдөлгөөнд оролцжээ.

Үүнээс, орон нутгийн хяналтын товчоодоор 32.8 тээврийн хэрэгсэл, 125.8 мянган зорчигч гарч, 17.9 мянган тээврийн хэрэгсэл, 68.6 мянган зорчигч орсон байна.

Энэ хугацаанд хяналтын постуудад Мэргэжлийн хяналтын байгууллагын 166 албан хаагч ажиллаж, “Зорчигчийн асуумжийн хуудас” тараан, зорчигчдоор бөглүүлэн хураан авч, ачаа тээшинд шалгалт хийсэн гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх