Европын орнуудаас Италид коронавирусний халдварын хамгийн их буюу 3089 бүртгэгдээд байна

Дэлхий Admin Today 2020 03 сар 05 251

Хятад улсад өнгөрсөн оны сүүлээр дэгдэж эхэлсэн коронавирус дэлхий даяар 95 мянга гаруй хүнд халдварлаж, уг халдварын улмаас 3254 хүн нас барсан байна. Тэгвэл Европын орнуудаас Италид коронавирусний халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдээд буй. Тус улс өнөөдрөөс эхлэн 10 хоногийн турш бүх хичээл сургалтыг зогсоохоор болжээ. Мөн спортын тэмцээнүүдийг нэг сарын турш олон нийтэд хаалттай байдлаар зохион байгуулах гэнэ.

Италид өнөө өглөөний байдлаар коронавирусээр халдварласан хүний тоо 3089 болж, нийт 107 хүн нас баржээ. Мөн тус улсын 20 мужийн 19-т халдварын тохиолдол илэрч, 276 хүн эмчлэгдэн гарчээ. 

 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх