БНСУ-д "харласан" иргэд эмнэлэгт хандвал албадан нутаг буцаахгүй

Дэлхий Admin Today 2020 03 сар 05 227

БНСУ-ын Гадаад иргэн, харьяатын газар, ГХЯ-наас СOVID-19 тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар тус улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Сөүл дэх дипломат төлөөлөгчдийн газруудад /ДТГ/ мэдээлсэн байна.

БНСУ-д  Монгол Улсын 48 гаруй мянган иргэн оршин сууж байгаа бөгөөд тус улсад нөхцөл байдал улам хүндэрч байгаатай холбогдуулан гадаадын иргэдэд чиглэсэн тодорхой зохицуулалт бүхий арга хэмжээ авч хэрэгжүүлэхээ мэдэгджээ. Тухайлбал,

  • Хууль бусаар оршин сууж буй гадаадын иргэд сайн дураар нутаг буцах өршөөлийн хугацаа болох 2020 оны зургадугаар сарын 30-ны өдрөөс хойш эрүүл мэндийн байгууллагын хөл хорионд хамрагдаж нутаг буцаж чадаагүй бол тэдгээр иргэдийг эмнэлгийн нотлох бичгийн дагуу өршөөлд хамруулна.
  • БНСУ-д хууль бусаар амьдарч байгаа гадаадын иргэд хуулийн байгууллагад саатуулагдахаас болгоомжилж эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүйгээс коронавирусийн халдвар тараах эрсдэл өндөр байна. БНСУ-ын “Гадаадын иргэн, харьяатын тухай хууль”-ийн дагуу БНСУ-д хууль бусаар оршин сууж буй визийн зөрчилтэй гадаадын иргэд эрүүл мэндийн төв, эмнэлэгт хандсан тохиолдолд тухайн иргэний оршин суугаа статусын талаар цагдаагийн байгууллагад мэдээлэхгүй, албадан нутаг буцаах арга хэмжээ авахгүй болно.
  • Халдвар авсан гадаадын иргэнтэй холбоотой мэдээллийг холбогдох ЭСЯ-нд шуурхай мэдээлнэ.
  • Эрүүл мэндийн олон улсын дүрмийн 40-р заалт болон дотоодын холбогдох хуулийн дагуу коронавирусийн халдвар авсан гадаадын иргэдийн эмчилгээний зардлыг солонгосын тал хариуцна гэсэн байна.
Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх