Замын -Үүд боомтоор нүүрс экспортолж эхлэв


Коронавирүсийн тархалтаас үүдэж, уул уурхайн бүтээгдэхүүний экспортод хэсэгчилсэн хориг тавиад байсан. Тэгвэл өнөөдрөөс Замын-Үүд боомтын нүүрсний экспортыг эхлүүлээд байгаа аж.

Засгийн газраас газрын тос,бусад ашигт малтмалын экспортыг энэ сарын 15-наас эхлэн хийж эхлэхээр Засгийн газар шийдвэрлээд байсан ч эрүүл ахуйн бэлтгэл ажлыг өмнө нь хангаж амжвал экспортыг эхлүүлнэ гэдгээ холбогдох албаныхан тодотгосон юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх