Дугуйгаа засч байсан иргэнийг мөргөж амь насыг нь хохироожээ


Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс энэ долоо хоногт нийт 560 дуудлага мэдээлэл хүлээн авчээ. Үүнээс 351 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага юм байна. Ослын улмаас есөн хүн гэмтэж бэртэж гэмтсэн бол орон нутагт хоёр хүний амь нас хохирчээ.

НОЦТОЙ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС ДУРДВАЛ:

  • Гуравдугаар сарын 5-6-нд шилжих шөнө 00. 05 цагт Өмнөговь аймгийн Цагаан-Овоо сумын Замын шанд нэгдүгээр багийн нутаг Өнчин зооны энгэр гэх газар  Toyota Allion  маркийн автомашинтай жолооч П, түр зогсолт хийж машиныхаа дугуйг засч байсан Mitsubishi Airtrek маркийн автомашины жолооч Ц -г мөргөж амь насыг нь хохироожээ.
  • Гуравдугаар сарын 5-нд 19.49 цагийн орчимд Завхан аймгийн Улиастай сумын Жаргалантын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт асфальтан замд Hyundai Accent маркийн автомашин онхолдож, жолооч 41 настай, эмэгтэй Э-гийн амь нас хохирсон  хэрэг гарч, холбогдох газрууд тус тус шалгаж байна.

Мөн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 жолоочийг илрүүлж, арван хүнийг шүүхийн шийдвэрээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан зургаан зөрчил энэ үеэр мөн бүртгэгджээ.

Эх сурвалж: ТЦА

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх