Хот руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа


Монгол Улсад 03 дугаар сарын 02-ны өдөр “Аэрофлот”-оор ирсэн, Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байх “Бадрах энержи” компанид ажилладаг Францын иргэн халдвар авсан нь тогтоогдсон. 
 

Үүнтэй холбогдуулан өнөө өглөө 06:00 цагт Улсын онцгой комисс хуралдаж, Онгоц, зочид буудал, гал тэрэг зэрэгт нэгдүгээр хавьтал болсон хүмүүсийг тусгаарлаж, дам хавьтсаныг олж тогтоох ажлыг эрчимжүүллээ.
 

Хотоос гарах, хот руу орох хот хоорондын тээвэр, хувийн автомашины хөдөлгөөнийг яг одооноос даваа гарагийн 07.00 цаг хүртэл хориглолоо. Одоо замд явж байгааг хот руу оруулах аж.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх