Өнөөдөр 15 цагаас нөөцийн махыг худалдааны цэгүүдэд түгээнэ


Шинэ төрлийн коронавирусийн халдвар илэрсэнтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагын үйлчилгээг хязгаарлах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Уг захирамжийн хэрэгжилтийг хэрхэн хангаж, хэрэгжүүлэх талаар холбогдох байгууллагууд мэдээлэл өглөө.

Мөн нөөцийн махыг хөрөөдөх, савлах, уутлах ажил эрчимтэй явагдаж байна. Мөн хил хаасантай холбоотойгоор мах уутлах гялгар уут дутагдсан зүйл байгаа. Өнөөдөр 15.00 цагаас эхлэн нөөцийн махыг хүргэж, зарах ажлыг эхлүүлнэ. Нэг  савлагаанд хоёроос гурван кг махыг савласан гэв. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх