Францын иргэний бие хүндэвтэр ч амин үзүүлэлтүүд нь тогтвортой байна

Эрүүл мэнд Admin Today 2020 03 сар 11 251

Эрүүл мэндийн яамнаас коронавирүсийн асуудлаар ээлжит мэдээллээ өнөөдөр өглөө. Эрүүл мэндийн яамны Тандалт, судалгааны албаны дарга Д.Нарантуяа “ДЭМБ-аас өгсөн мэдээллээр бол вирүсийн тархалтыг цар тахлын хэмжээнд авч үзэх хэмжээнд хүрсэн гэж мэдэгдлээ. Гэхдээ бид эв нэгдэлтэйгээр цар тахлаа даван гарч,хяналтандаа барина гэж онцлоод байна” гэв.

ЭМЯ-НЫ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ УТАС РУУ 300 ОРЧИМ ИРГЭН ХУУРАМЧ ДУУДЛАГА ӨГЧ, ТОГЛОЖЭЭ

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа “Италид өчигдөр 168 хүн нас барж, орон даяар хөл хорио тогтоолоо. БНХАУ, Итали, Иранд нас баралтын тоо хамгийн өндөр байна.  Халдварын үед олон нийтийг цочроохгүй байх, хуурамч мэдээлэл тараахгүй байхыг анхааруулсан” гэв.

Эрүүл мэндийн яамнаас 24 цагийн дуудлагын утас ажиллаж, мэргэжлийн эмч нар зөвлөмж мэдээлэл өгч байна. Өчигдөр 900 гаруй дуудлага ирснээс 300 орчим нь тоглож, хуурамч мэдээлэл өгсөн гэдгийг тодотгов. СЭМҮТ мөн 24 цагаар иргэдэд мэдээлэл өгөх сэтгэлзүйн зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулж байгаа аж.

Өнөө өглөө Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцноос 73 хүнд үзлэг хийж, Багабаян амралтад 31, ХӨСҮТ-д 9  иргэнийг тусгаарлалаа. Өнөөдрийн байдлаар 715 хүн ажиглалтад байна. Батлагдсан нэг хавьталд 171 хүн.

ФРАНЦ ИРГЭНИЙ ЭМЧИЛГЭЭНИЙ АСУУДЛААР УХАНИЙ ЭМЧ НАРТАЙ ЗӨВЛӨЛДӨНӨ

рүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал  “Өнөөдөр 09:30 цагт Франц иргэнийг ХӨСҮТ-д авчирсан. Тээвэрлэлтийн явцад хүндрэл гараагүй. Франц иргэний биеийн байдалд хүндэвтэр байгаа ч биеийн амин үзүүлэлтүүд нь тогтвортой байна. Бид Ухань хотын эмч нартай онлайн уулазлт хийж, эмчилгээний аргазүйгээ ярилцахаар бэлтгэж байна” гэсэн мэдээлэл өглөө.

Мөн тэрбээр “Уламжлалт анагаах ухааны эмчилгээний аргыг хэрэглэх аргачлалаа боловсруулж, бэлтгэлээ базааж байна.Эмнэлгүүдэд ор дэлгэх бэлтгэлийг ханган ажиллаж байгаа. Эрүүл мэндийн байгууллага, тангараг өргөсөн эмч нар чадах бүхнээ хийнэ. Тиймээс эмч нарыг доромжилж, зүй бус харьцахгүй байхыг уриалж байна” гэсэн юм.

Мөн ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Францын иргэний биеийн байдал хүндэвтэр байна. Биднийг дэлхий нийт харж байгаа. Тиймээс эрүүл мэндийн байгууллага үүргийнхээ дагуу бүхий л боломжоо дайчлан эмчлэх болно. Монгол эмч нарын ур чадварыг бүрэн дайчилж ажиллана.

Франц иргэн биеийн байдлаа ажиглаж, эмнэлгийн байгууллагад хандсанаар вирүс илэрсэн. Ийм үйлдэл хийгээгүй бол халдвар тархах эрсдэл нэмэгдэх байсан” гэсэн мэдээлэл өгөв.

ХӨСҮТ: ДЭМБ-ЫН МЭРГЭЖИЛТНҮҮД ӨНӨӨ ӨГЛӨӨ БУЦСАН

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “2020.03.09-нд тусгаарлагдсан 7 хүний хариу сөрөг гарсан. Өчигдөр 98 хүн тусгаарлаж, шинжилгээ авснаас 23 хүний хариу СӨРӨГ гарсан. Хавьтлуудыг зэрэглэж, нийт 178 хүнээс шинжилгээ авсан. Шинжилгээ өгсөн цагуудаас хамаарч, хариу гарах хугацаа өөр өөр байгаа.

Өчигдөр хавьтлуудаас гадна дөрвөн иргэнийг тусгаарлаж, шинжилгээ авсан. Одоогоор хариу нь гараагүй байна. Монгол хүний ёс жудагаа бид харуулах ёстой. Эв нэгдэлтэй байж, нэгнээ ялгаварлан гадуурхахгүйгээр асуудалд хандацгаая” гэв.

Тэрбээр тусгаарлалтад хамрагдаад буй ДЭМБ-ын ажилтнуудын талаар“Шинжилгээгээр ажитнуудынх нь хариу СӨРӨГ гарсан. Мэргэжилтнүүд өндр хэмжээнд хяналттай явсан. Өнөөдөр тэд үүргээ биелүүлсэн тул буцацгааж байна. Бидэнд олон чухал зөвлөгөө, мэдээлэл өгч, тусламжийн гараа сунгасан. Тиймээс бидэнд туслахаар ирсэн мэргэжилтнүүдийг эерэгээр харцгаая. Хүнд нөхцөлд зорьж ирж ажилласан ДЭМБ-ын мэргэжилтнүүдэд талархал илэрхийлье” гэсэн юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

сэтгэгдэл бичигч 2020 03 сар 15

сэтгэгдэл

Зочин 2020 03 сар 11

Amindaa tulhaar l emnelegt handaa bizdee. Emchlene gej eliirch olon emch ajilchdad ersdel uchruulj bhaar erthen salah yos guitsetgeed mongol irgeddee l anhaaral tavi.