Зам тээврийн ослын улмаас таван настай охин амиа алджээ


Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2020.03.09-13-ны өдрүүдэд нийт 588 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 418 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт  гурван хүний амь нас хохирсон бөгөөд нэг хүүхэд байна.

Тодруулбал, /2020.03.09/-ний өдрийн 17:29 минутын орчим Дундговь аймгийн Дэлгэрцогт сум “Хээрийн шанд” гэх газар асфальтан замд Toyota Prius-10  маркийн М жолоочтой автомашин онхолдож, зорчигч 5 настай эмэгтэй Б-гийн  амь насыг хохирчээ.

Иймд нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, өвлийн улиралд мотоциклтой хөдөлгөөнд оролцохгүй байх, баталгаатай зам харгуйгаар замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

ЭХ СУРВАЛЖ: ТЦА

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх