Гэрлэн дохионы асах дараалал өөрчлөгджээ


Жолооч нар гэрлэн дохионы асах дараалал өөрчлөгдсөнийг анзаараагүйн улмаас осол гаргах болсныг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.

Тодруулбал, Дөлгөөн нуурын уулзвар, 32-ын тойрог, 17-р сургуулийн уулзвар зэрэг газарт гэрлэн дохионд өөрчлөлт орсныг жолооч нар анзааралгүй өөрийн явах урсгалд ногоон гэрэл асна хэмээн таамаглаж, хөдөлснөөр осол гарах шалтгаан болжээ.

Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс: “Гэрлэн дохионын асах дараалал өөрчлөгдсөний дараа жолооч нар өөрийн явах урсгалыг эндүүрч осол гаргах тохиолдлууд гарсан. Иргэдэд анхааруулж хэлэхэд, Замын хөдөлгөөний дүрмийн 15.7-д заасныг баримталж, уулзвар нэвтрэхдээ өмнөх хөдөлгөөнөө дуусгаж амжаагүй байгаа тээврийн хэрэгсэл, явган зорчигчийг зам тавьж өгөх болон гэрлэн дохиогоо сайтар нягталсны дараа уулзвараар нэвтрэх хэрэгтэйг сануулж байна гэжээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх