“Махны үнийг засварлан зориуд худал мэдээлэл түгээсэн иргэнийг олж, хуулийн хариуцлага хүлээлгэнэ”


“Үхрийн нуруу, сээр, хаа, гуяны цул мах 20,000 төгрөг” гэсэн махны үнийн зураг сошиал орчин тархаад байсан билээ.

Харин тэрхүү зураг нь бодит биш бөгөөд фотошопоор засварласан, олон нийтийг төөрөгдүүлсэн худал мэдээлэл болохыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдэгдлээ.

Махны үнийг хуурамчаар засаж бичсэн дээрх худал мэдээлэл нь өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ үед олон нийтийг төөрөгдүүлэн, ихээр бухимдуулж, үнэ хөөрөгдөх нөхцлийг үүсгэжээ.

Иймд худал мэдээлэл түгээсэн иргэнийг олж тогтоон, холбогдох хуулийн хариуцлага хүлээлгэхээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар хамтран ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх