Никитон хамтлагийн "Монголдоо хайртай" онлайн тоглолт өнөөдөр болно

Энтертайнмент Admin Today 2020 04 сар 03 351

Никитон хамтлагийн "Монголдоо хайртай" онлайн, лайв тоглолт өнөөдөр 20 цагаас болох ба Боловсрол суваг телевиз шууд дамжуулан хүргэх юм. Тус тоглолтод МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Ж.Алтанцэцэг нар урилгаар оролцож ая дуугаа ѳргѳнѳ.

Түүнчлэн "Монголдоо хайртай" лайв тоглолтыг "Ard News", "Монголдоо хайртай" фэйсбүүк хуудас шууд дамжуулан хүргэх юм.

Никитон хамтлаг өөрийн албан ёсны цахим хуудаснаа “Үзэсгэлэнт бүсгүйчүүд, эрэлхэг хөвгүүд, бяцхан үрсэд нь эрүүл энхийг хүсье! Бид олуулаа байгаагаа мэдэрлээ. Хамтдаа баасан гарагт дуулж дархлаагаа дэмжиж, нэгэн сайхан гэгээлэг үдшийг өнгөрөөнө. Бид бэлэн” хэмээн нийтэлжээ.

"Монголдоо хайртай" аяны хүрээнд зохион байгуулж буй энэхүү тоглолтыг "On&Off" продакшн, “Max music entertaiment” дэмжин ажиллажээ. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх