Д.Нямхүү: Өчигдөр нийт 49 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

Эрүүл мэнд Admin Today 2020 04 сар 15 199

Өнөөдөр /2020.04.15/ Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү,

“Дөрөвдүгээр сарын 14-нд Сонгдо эмнэлэгт хоёр сэжигтэй тохиолдол илэрч, шинжилгээ хийснийг та бүхэн мэдэж байгаа. Түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарсан ч, PCR оношлуурын хариу сөрөг гарсан. Түргэвчилсэн оношлуурын хариу эцсийн, баталгаатай хариу болохгүй гэдгийг сайтар анхаарах хэрэгтэй.

Өчигдөр нийт 49 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 245 хүн ажиглалт, тусгаарлалтын дор хянагдаж байна. Хэвтэн эмчлүүлж буй 25 өвчтөний биеийн байдал тогтвортой, сайн байна” гэлээ.

Х.ЭРХЭС

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх