ХӨСҮТ: Коронавирусийн 31 дэх тохиолдол бүртгэгдлээ

Эрүүл мэнд Admin Today 2020 04 сар 16 220

СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариуг зарлав.

Тэрбээр "Дөрөвдүгээр сарын 15-нд ХӨСҮТ-д болон Монгол Улсад сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өчигдөр 84 хүнд шинжилгээ хийлээ. Алтанбулаг боомтод ажиллаад ирсэн эмч, ажилтан тээврийн жолооч 44 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Харин ОХУ-аас ирсэн нэг иргэнээс коронавирус илэрлээ" гэв. 

Ингэснээр Монгол Улсад коронавирусийн халдвар авсан нийт 31 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд үүнээс 5 тохиолдол нь эмчлэгдэн эмнэлгээс гарсан. Эдгээрээс дөрөв нь  сувилалд, нэг нь гэрийн хяналтад байгаа юм. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх