Айлын гэрийг мөргөж, 74 настай эмэгтэйн амийг хохироожээ


Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2020.04.18,19-ний өдрүүдэд нийт 349 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 242 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 8 хүн гэмтэж, Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1 хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр-2
  • Мөргөлдөх хэлбэрээр-4 тус тус хөдөлгөөнд оролцсон байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2020.04.18-ны шөнийн 23 цаг 40 минутын орчим ЧД-ийн 17-р хороо Чингэлтэй замд Hyundai Sonota-5 маркийн Б жолоочтой автомашин сурагчийн гудамжин дахь тоот хашаа, гэрийг мөргөж, гэрт байсан 74 настай, эмэгтэй Т-гийн амь насыг хохироосон хэргийг шалгаж байна. Жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан /драгер-1,81%/. Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 39 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 4 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан 5 зөрчил бүртгэгдсэн байна.

Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 2,2 хувиар, Бүртгэгдсэн зам тээврийн осол 10,3 хувиар тус тус өсч,  ослын улмаас гэмтсэн хүн 33,4 хувиар, зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон осол, хэрэг 66,7 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. 

Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан, өдрийн цагтавтомашиныхаа “ОЙРЫН ГЭРЛЭЭ” асааж Covid-19 халдвараас сэргийлэх уриалгад нэгдэж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр бүртгэгдсэн Ноцтой зам тээврийн осол, хэргүүд:

            2020.04.17-ны өдрийн 15 цаг 15 минутын орчим ХУД-ийн 14-р хороо Тууш зам, Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудлын явах замд Yamaha YZF-R6 маркийн мотоцикд онхолдож, жолооч 36 настай, эрэгтэй Л-гийн амь нас хохирсон,

            2020.04.17-ны өдрийн 16 цаг 00 минутын орчим Говь-Алтай аймгийн Дарив сумын 1-р байгийн нутаг “Хүрэн толгой” гэх газар асфальтан замд Toyota Prado-120 маркийн Т жолоочтой автомашин онхолдож, зорчигч  29 настай, эрэгтэй Д, 23 настай, эмэгтэй А-гийн амь насыг  хохироосон хэргүүдийг тус тус шалгаж байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх