Тээврийн жолоочийн гэр бүлийн хүнээс коронавирус илэрч, 35 дахь тохиолдол бүртгэгдлээ

Эрүүл мэнд Admin Today 2020 04 сар 22 141

ЭМЯ-наас өнөөдрийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: ХӨСҮТ-д 330 хүнд коронавирусийн шинжилгээ хийлээ. Үүнд, дөрөвдүгээр сарын 08-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүрийн онгоцоор ирсэн 281 хүний давтан шинжилгээнээс коронавирус илрээгүй. 

Мөн тандалтын зорилгоор ЧД, СХД, СБД-ийн эмнэлгүүдэд уушгины хатгалгаа оноштой хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүст 25 сорьцонд  шинжилгээ хийхэд хариу сөрөг гарлаа.  Дөрөвдүгээр сарын 21-нд батлагдсан нэг тохиолдлын ойрын хавьтал 24 хүнд шинжилгээ хийхэд 23-аас нь коронавирус илрээгүй. Харин нэг хүнээс нь давтан шинжилгээ хийхэд коронавирус илэрлээ. Энэ хүн нь өчигдөр батлагдсан 34 дэх тохиолдлын буюу тээврийн жолоочийн гэр бүлийн хүн. Ийнхүү батлагдсан 35 дахь тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс 8 хүн нь эдгэрч, дараагийн шатны хяналт, тусгаарлаглалтад байгаа. Тээврийн жолоочийн машины бүхээгт ганцхан жолооч л явах ёстой. Гэтэл гэр бүлийн хүнтэйгээ хамт явсан байна. Дүрэм журмыг мөрдөхгүй бол халдвар авах өндөр эрсдэлтэй гэдгийг бид байнга анхааруулж байгаа. 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх