УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-д элсэхээ мэдэгдлээ

Улс төр Admin Today 2020 04 сар 22 425

Хэдхэн хоногийн өмнө МАХН-аас өөрийн хүсэлтээр, албан ёсоор гарч буйгаа мэдэгдсэн УИХ-ын гишүүн О.Баасанхүү удаан бодолгүй шийдвэрээ гаргажээ. Тэрбээр МАХН-аас гарч буйгаа мэдэгдэх үеэрээ "Надад олон намаас санал тавьсан. Би судалж байгаа. "Үнэн ба зөв" нам миний үзэл бодол, санаа зорилгыг дэмжиж ажиллах боломжтой гэсэн. Үнэхээр орох нам олдохгүй бол би бие даана" хэмээж байлаа. 

Тэгвэл өнөөдр өглөө тэрбээр АН-д элсэхээр болсон тухайгаа твиттер хаягаараа зарлалаа. УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Өнөөдөр миний бие АН-ыг бүлэгтэй болгох, хүчтэй сөрөг хүчнийг бий болгох зорилгоор Ардчилсан намд элсэхээр шийдлээ. Үнэмлэхээ 12:00 цагт АН-ын төв байрнаас очиж авна" хэмээв. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх