COVID 19: Халдвар авсан хүний хуруу, хамрын үзүүрийн арьсанд улаан, ягаан, хөх өнгийн өөрчлөлт гарч байгаа

Эрүүл мэнд Admin Today 2020 04 сар 22 215

COVID-19 халдвар авсан хүнд халуурах, толгой эргэх, ханиалгах, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг түгээмэл илэрч буй.

Тухайлбал, манай улсад бүртгэгдсэн тохиолдлуудад ихэнхдээ:

Хоолой өвдөх- 64.7 хувь
Гүйлгэх, Толгой өвдөх, Хамар битүүрэх, Ханиалгах - 41.2 хувь
Халуурах- 35.3 хувь
Булчин өвдөх- 29.4 хувь
Ядрах , Бөөлжих- 23.5 хувь
Амьсгал давчдах-17.6 хувь
Амт, үнэр мэдрэхгүй болох- 16 хувь
Үе мөчөөр өвдөх, Дотор муухайрах, Жихүүдэс хүрэх, Нус гоожих -5.9 хувьтайгаар эмнэл зүйн шинж тэмдэг илэрч байгаа юм.
Тэгвэл өчигдөр ДЭМБ-аас тус өвчний шинэ шинж тэмдгийг зарлажээ.

Энэ талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "ДЭМБ-аас COVID-19 халдварын шинэ шинж тэмдгийг өчигдөр танилцуулсан. Халдвар авсан хүний гар, хөлийн хуруу, хамрын үзүүрт улаан, ягаан, хөх өнгийн халуу дүүргэсэн арьсны өөрчлөлт гарч байна.

Үүнийг COVID-19 халдварын эхний шинж тэмдэг гэж үзэж болно гэж ДЭМБ-аас мэдээлсэн. Мөн дээрх шинэ шинж тэмдэг нь ихэвчлэн хүүхдэд илэрч байна" гэв.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх