208 бие даагчийн 121-ийнх нь мөрийн хөтөлбөр шаардлага хангасангүй

Улс төр Admin Today 2020 05 сар 13 197

2020 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвших хүсэлтээ 208 нэр дэвшигч илэрхийлсэн. Тэднээс 121-ийнх нь мөрийн хөтөлбөр хуулийн шаардлага хангаагүй байна.

Үндэсний аудитын газар нь бие даан нэр дэвшигчдээс ирүүлсэн мөрийн хөтөлбөрийг хянасан бөгөөд 121-т нь зөрчлийг арилгуулахаар дүгнэлтийг хүргүүлжээ.

Үндэсний аудитын газар бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хянаж 2020 оны тавдугаар сарын 21-ний өдрийн дотор дүгнэлтээ гарган Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлэх юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх