“Коронавирусээр нас барсан тохиолдолд ар гэртэй нь салах ёс гүйцэтгүүлэхгүй”
ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаар цаг үеийн мэдээлэл өглөө. Энэ үеэр Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирал Н.Цогбадрах “ЭМЯ-ны сайдын 153 дугаар тушаал гарсан. Иргэн “ковид-19” халдвараар нас барсан тохиолдолд цогцсыг нь хэрхэн халдваргүйжүүлэх, яаж тээвэрлэх, чандарлах чиглэлээр зөвлөмж гаргасан.
Коронавирусийн халдвараар нас барсан тохиолдолд ар гэртэй нь салах ёс гүйцэтгүүлэхгүй. УОК-ын шийдвэрийн дагуу ажлын хэсэг гаргаад, талийгаачийг чандарлах газар аваачна” гэлээ.
Эх сурвалж: www.TODAY.mn
Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй
сониуч 2020 05 сар 18
мөнгий нь улс гаргах байх даа