Улаанбаатарт 19 хэм дулаан


Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Маргааш өдөр уулархаг нутгаар бороо орж, ихэнх нутгаар дулаарна.
2020 оны 05дугаар сарын 17-ны 20 цагаа­с 05 дугаар сарын 18-ны 20 цагхүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ: 
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Халх гол орчмоор бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. 

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эгь-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 12-17 градус, Увс нуурын хотгор, Алтайн уулархаг нутгаар 8-13 градус, бусад нутгаар 2-7 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 13-18 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 25-30 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 1-3 градус хүйтэн, бусад хэсгээр 2-4 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх