Нийтийн дууны 99 дуучин хамтарч, хүндэтгэлийн лайв тоглолт хийнэ

Урлаг, Спорт Admin Today 2020 05 сар 18 203

Нийтийн дууны нэгдсэн холбооны 15 жилийн ой удахгүй тохиох гэж байна. Үүнтэй холбогдуулан 99 нийтийн дуучин хамтран хүндэтгэлийн лайв тоглолт хийхээр болжээ.

Тоглолт тавдугаар сарын 29,30 буюу хоёр өдрийн турш 21:00 цагаас үзэгчдийн хүртээл болох аж. “Unilive” 88 дугаар суваг болон “DDISH live” 900 сувгаар шууд дамжуулан хүргэх юм байна.

Хүндэтгэлийн тоглолтын талаар дуучин Э.Чулуунчимэг, О.Гансувд, П.Идэржавхлан нар фэйсбүүкээр лайв хийн мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр тус тоглолтын бэлтгэл ажил амжилттай сайн байгааг дурдаад, үзэгчдийг хайртай уран бүтээлчдээ дэмжин тоглолтоо үзэхийг уриаллаа.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх