ҮСХ: Өрхийн дундаж орлого 1,4 сая болж өсөв


Үндэсний статистикийн хорооноос дөрөвдүгээр сарын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтийг танилцууллаа.

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2020 оны эхний улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого 1.5 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 248.5 (19.7%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 133.6 (9.7%) мянган төгрөгөөр, мөн өрхийн сарын дундаж нийт зарлага 1.6 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 228.2 (17.1%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 120.5 (8.3%) мянган төгрөгөөр өслөө.

Өрхийн сарын дундаж мөнгөн орлого 2020 оны эхний улиралд 1.4 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 20.5 хувиар өсжээ.

Үүнд цалин хөлсний орлого 144.3 (23.4%) мянган төгрөгөөр, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 38.2 (17.7%) мянган төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2020 оны эхний улирлын дүнгээр өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 1.4 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 215.0 (17.6%) мянган төгрөгөөр өслөө.

Үүнд хүнсний бус бараа, үйлчилгээний зарлага 177.8 (22.3%) мянган төгрөг, хүнсний бүтээгдэхүүний зарлага 43.9 (16.5%) мянган төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

ҮСХ: Эхний улиралд өрхийн дундаж орлого 19.7 хувиар өслөө

ҮСХ: Эхний улиралд өрхийн дундаж орлого 19.7 хувиар өслөө

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх