Олон улсын нислэг, хөл хориог сунгах эсэхийг даваа гарагт шийднэ


Ирэх долоо хоногийн даваа гараг буюу 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 11:00 цагт Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан болно. 

Дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн УОК-ын хуралдаанаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн хугацааг тавдугаар сарын 31-нийг дуустал сунгасан. Мөн олон улсын нислэгийг хязгаарласан хугацааг ч сунгаад байгаа юм.

Энэхүү шийдвэр ирэх долоо хоногт дуусахаар байгаа тул өргөтгөсөн хуралдаанаар дээрх хязгаарлалтуудыг сунгах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

Хуралд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, үүрэг даалгавар өгнө гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх