“Улаанбаатар Импекс”-ийн баруун талын авто замыг өнөө шөнө хаана


Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо “Улаанбаатар Импекс”-ийн баруун талын замыг өнөө шөнө хаахаар болжээ.

Тодруулбал, Улаанбаатар импэксийн баруун талын гармын авто замыг өнөөдөр буюу 2020 оны тавдугаар сарын 22-ны 23:00 цагаас тавдугаар сарын 23-ны 06:00 цагийн хооронд хааж, төмөр замын гармын хавтан солих ажлыг гүйцэтгэх юм байна.

Тиймээс уг ажлыг гүйцэтгэх хугацаанд жолооч та бүхэн хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган бусад авто замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас анхааруулав.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх