Ялалтын баяр зургадугаар сарын 24-нд болно

Дэлхий Admin Today 2020 05 сар 27 294

Ялалтын баяр ирэх зургадугаар сарын 24-нд болно гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай зөвлөгөөн хийх үеэрээ мэдэгджээ.

В.Путин “Аугаа эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулсан цэргийн парадын бэлтгэлийг эхлүүлэхийг үүрэг болгож байна. Ялалтын баярыг бид зургадугаар сарын 24-нд буюу 1945 онд ялалт байгуулсан цэргүүдийн парад болж, Улаан талбайгаар Ленинградыг хамгаалж Москвагийн ойролцоо тулалдаж явсан дайчид явж байсан тэр өдөр бид Ялалтын баярыг хийх болно6 Жагсаалын бэлтгэл ажлыг явуулахдаа аюулгүй байдлыг хангахын тулд хатуу шаардлага тавихыг үүрэг болгож байна” гэжээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх