Хүүхдийн бэлэгний хадгалалтын хугацааг сайтар шалгаж худалдан авахыг анхаарууллаа


Хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдаж байсныг хурааж авсан байна.Тодруулбал, Хархорин худалдааны төвийн хүнсний худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд “Эх үрсийн баяр”-ыг угтсан хяналт шалгалтыг хийсэн байна.

Шалгалтаар, хүүхдийн бэлгэнд хадгалалтын хугацаа дууссан чихэр, шоколад, пастил, төрөл бүрийн жигнэмэг зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүдийг боож худалдан борлуулсныг илрүүлж, хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авжээ.

Иймд хүүхдийн бэлгэний орцод орсон хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа, сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаж худалдан авалт хийхийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас эцэг, эхчүүдэд анхаарууллаа.

 Эх сурвалж: НМХГ

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх