Сургуулиудын гаднах талбайд хүүхдүүд тоглох боломжтой боллоо


Цар тахлын эрсдэлтэй энэ үед иргэдийн дархлааг дэмжих зорилгоор нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын гаднах спорт талбайг нээжээ. Нийслэлийн удирдлагуудын шийдвэрээр нийт 174 сургуулийн гаднах спорт талбайг энэ сарын 20-ноос нээсэн байна. Ингэснээр нийслэлийн иргэд ойролцоох сургуулийн спорт талбайд цагийн хязгааргүйгээр дасгал хөдөлгөөн хийх, хүүхдүүдээ тоглуулах боломжтой болжээ. 

Цаашид сургуулиудын гадна талбайг спортын зориулалтаар тохижуулах талаар судалгаа хийж байгаа аж.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх