Оддын үсчин Одонгоо онлайн сургалт явуулна

Энтертайнмент Admin Today 2021 01 сар 18 329

Хөл хорио тогтоож, зарим үйлчилгээний газрууд ажиллахгүй байх цаг дор эрчүүд бүү хэл бүсгүйчүүд ч тун хүндхэн байдалд буй. Ялангуяа үсчин, гоо сайхны газрууд. Харин энэ цаг үеийг тун мэдрэмжтэй ашиглаж, оддын үсчин нэрээрээ алдартай Д.Одонгоо онлайн сургалт явуулж эхлэх аж. Олонд танигдсан оддын үс засалтыг хариуцаж, үсчин, гоо сайхны салбартаа 30 жил ажилласан тэрээр 90 хувийн купонтой, гэрээрээ зс засах сургалт явуулахаар төлөвлөжээ.

Тус сургалт нэгдүгээр сарын 17-ноос эхлэх бөгөөд үс угаах арга, үсний шампунь хэрхэн сонгох, үсэнд массаж хийх арга, үс самнах, тэжээлийн тос, тэжээлийн тосыг хэрхэн түрхэх, хуйхны тэжээл, хуйхны тэжээлийг хэрхэн түрхэх, эрэгтэй, эмэгтэй үс засах, эрэгтэй үс хэлбэр гаргах, багж болон материалын тухай заах аж. Оддын үсчин л юм хойно үнэ төлбөргүй заана гэж үгүй. Аргагүй л Одонгоогийн овсгоотой зан аа гэж.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх