Эмэгтэй xvний тyxaй xaмгийн caйxaн vгc. Таалагдсан бол хайртай хүмүүстээ түгээгээрэй

Энтертайнмент Admin Today 2021 01 сар 19 558

Эмэгтэй хүн яг дүрдэг цай шиг. Халуун усанд хийх хүртэл түүнийг ямар хүчтэй болохыг таньж мэдэж чадахгүй Элеанор Рузвельт

Эмэгтэйчүүд тэнгэрийн талыг өргөдөг Мао Зедун

Эмэгтэйчүүдийн эрх гэдэг 21 дүгээр зууны дуусгаж чадалгүй орхисон ажил Хиллари Клинтон

Эх дэлхийгээ аврах, ард түмнийг ядуурлаас гэтэлгэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих… гэх мэт асуудал бүгд ижил, бүгд нэг л төрлийн тэмцэл. Харин бид цаг уурын өөрчлөлт, ундны усны гачигдал, эрчим хүчний хомсдол, дэлхий нийтийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, эмэгтэй хүний хүч чадлыг холбодог тэр холбоосыг нягт сайн холбох ёстой. Нэг асуудлыг шийдэх гарц ардаа мянган асуудлын түлхүүр байдаг Бан Ги Мүн

Гэрлээд 20 жил өнгөрсний дараа л би эмэгтэй хүн юу хүсдэг тухай дөнгөн данган гадарлаж эхэлж байна. Энэ асуултын хариулт харилцан ярилцах, эсвэл хайрцаг шоколадны хаа нэгтээ нуугддаг Мел Гибсон

Эмэгтэйчүүд ойлгогдох гэж биш, харин хайрлагдах гэж төрсөн Оскар Вайлд

Бүсгүй хүнд хоёр чанар зайлшгүй байх ёстой. Ганган чамин бөгөөд ер бусын  Коко Шанель

Эмэгтэй хүн бол бурхнаас хорвоо ертөнцөд илгээсэн хамгийн дур булаам зүйл Кристьян Диор

Эмэгтэй хүн эр хүнтэй хамт сайхан амьдрах ёстой, муу амьдрахыг ганцаараа ч чадна Мерилин Монр

Гэр орон бол эмэгтэй хүний ертөнцийн төв байх ёстой болохоос хил хязгаар нь болох ёсгүй Маргарет Тетчер

Эмэгтэй хүн хайрлагдсан үедээ жинхэнэ үнэ цэнээ мэдэрдэг Александр Дюма

Эмэгтэй хүн миний хувьд их чухал. Шалтгааныг нь хэлж мэдэхгүй ч тэд намайг галзууруулах шахдаг Ринго Старр

Харийн нутгийг ч өөрийнхөө эх орон мэт хайрладаг эр хүн, бусад эмэгтэйчүүдийг ч өөрийнхөө эхнэр мэт хайрладаг эр хүн хоёр ижилхэн Теодор Рузвельт

Эмэгтэй хүн хэзээ ч эрчүүд шиг амжилт гаргаж чадахгүй. Учир нь тэдэнд зөвлөх эхнэр гэж байхгүй Дик Ван Дай

Эмэгтэйчүүд бол яг л салхи, аянга, цахилгаан мэт байгалийн нэг хүч Хаггинсон Торри

Эмэгтэй хүн байх нь маш хэцүү, учир нь тэд ихэнхдээ эрчүүдтэй учраа ололцох хэрэгтэй болдог Жозеф Конрад

Хэрвээ эмэгтэй хүн гэж огт байгаагүй бол манай дэлхийн бүх мөнгө ямар ч утгагүй зүйл болох байлаа Аристотель Онассис

Сул талаа зэвсэг болгосон үедээ эмэгтэйчүүд хамгийн хүчтэй байдаг Иван Бунин

Хэдийгээр түүхийг эрчүүдийн нэрээр санадаг ч үнэндээ түүхийг эмэгтэйчүүд л бүтээдэг юм Генрих Гейне

Эмэгтэйчүүд бол ариуссан амьтад, тэднийг хайрлавал чи давхар ариусна гэсэн үг Александр Дюма

Хэн нэг тэнэгийн ард агуу эмэгтэй зогсож байдаг нь жам ёсны үзэгдэл Жон Леннон

Хайртай эмэгтэйгээ олоогүй хүн эмэгтэй хүнийг хэн гэдгийг хэлж чадахгүй Теофиль Готье

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Дараагийн 5


Сэтгэгдэл үлдээх