Монголын Өнөөдрийг эндээс...

“ТҮРҮҮ ИНФО Агентлаг” ХХК

Өнөөгийн Монголын хэвлэл, мэдээллийн зах зээлд мэргэжлийн түвшинд шударгаар өрсөлдөхөөр сэтгэл шулуудан гарч ирсэн арилжааны мэдээллийн хэрэгсэл юм.

Манай компани цахим хэвлэл мэдээллийн салбарт өөрийн гэсэн вэб сайтыг эрхлэн гаргаж байгаа ба хэрэглэгч олон түмэндээ улс орныхоо болон дэлхийн нийтийн түвшинд болж буй үйл явдал, үзэгдэл юмсын тухай хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг мэргэжлийн сэтгүүл зүйн түвшинд шуурхай түгээх эрхэм зорилгыг өмнөө тавин хөдөлмөрлөж байна.

Бидний эрхэм зорилго бол “мэдэх эрх”-ээ шударгаар эдлэхийг хүссэн хэрэглэгч олон түмний итгэлт анд, нөхөр нь байж нүүдэлчин Монголчуудын өв соёл, түүхэн уламжлалыг дэлхийд дэлгэрүүлэх явдал бөгөөд дэлхийн соёлт хүн төрөлхтөн болон тэр дотроо Монголчуудын ертөнцийг танин мэдэх их хүсэл эрмэлзлийг хөхүүлэн дэмжиж, чиглүүлэн удирдах, аливаа үйл явдал, үзэгдэл юмсад шинжлэх ухаанчаар хандаж, үндэстэн язгууртан бүрийн соёл, үзэл санааг хүндэтгэн зөвшөөрч, мэдээлэл харилцааны орон зайд шударга, шуурхай явдлыг эрхэмлэн дээдлэхийг хүснэ.

Үүний тулд бид аливаа үйл явдал, үзэгдэл юмсад нягт, няхуур хандаж, судалгаа шинжилгээ, олон ургалч байр суурийг үндэслэн мэдээ, мэдээлэлд шударга хандаж, эрэн хайж олж цуглуулсан баримт, мэдээллээ хэнээс ч хараат бусаар түгээх болно гэдгээ хэлэхэд таатай байна.

Сайтын уриа:  Баримттай мэдээлнэ...

Сайтын редакцтай холбогдохыг хүсвэл дараах хаягуудаар холбогдоно уу.

Бидний хаяг: Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Их сургуулийн гудамж, 3/2 офФис. “AB центр” цамхаг

Холбоо барих:

E-mail : turuuinfoagency@gmail.com

Facebook : Today.mn

Twitter : @MglToday

Редакцын утас: 7710-0505

Реклам, сурталчилгаа байршуулах: 7710-0505