Монголын Өнөөдрийг эндээс...

“ТҮРҮҮ ИНФО АГЕНТЛАГ” ХХК

Бидний эрхэм зорилго:

“МЭДЭХ ЭРХ”-ээ шударгаар эдлэхийг хүссэн хэрэглэгч олон түмний итгэлт анд нөхөр нь байж нүүдэлчин Монголчуудын өв соёл, түүхэн уламжлалыг дэлхийд дэлгэрүүлэх эрхэм зорилгыг дэвшүүлж байна.

Бидний баримтлах бодлого:

Дэлхийн соёлт хүн төрөлхтөн болон тэр дотроо Монголчуудын ертөнцийг танин мэдэх  их хүсэл эрмэлзлийг хөхүүлэн дэмжиж, чиглүүлэн удирдах ба аливаа үйл явдал, үзэгдэл юмсад шинжлэх ухаанчаар хандаж, үндэстэн язгууртан бүрийн соёл, үзэл санааг хүндэтгэн зөвшөөрч, мэдээлэл харилцааны орон зайд шударга, шуурхай явдлыг эрхэмлэн дээдлэх болно.

Бидний баримтлах зарчим:

Бид аливаа үйл явдал, үзэгдэл юмсад нягт, няхуур хандаж, судлагаа шинжилгээ, олон ургалч байр суурийг үндэслэн мэдээ, мэдээлэлд шударга хандаж түүнийгээ шуурхай түгээнэ.