Цасны улмаас нийтийн тээвэр, нислэгүүд зогслоо

Asia Монгол Админ 2017 01 сар 10 100

Туркийн Истанбул хотод сүүлийн хэдэн жилд ороогүй их цас унасны улмаас хотын нийтийн тээврийн үйлчилгээ саатахад хүрчээ. Сүүлийн 4 хоногт орсон их цасны дараа буюу өчигдөр Истанбул хотын агаарын, автозамын болон усан замын тээвэр саатаад байна.

Удаан орсон цасны дараа өтгөн манан татсан учир Босфорын хоолойг хааж, тус бүсэд далайн тээврийг бүхэлд нь зогсоожээ. Босфорын хоолой нь Хар Тэнгис болон Газар Дундын тэнгисийг холбодог далайн гол зам төдийгүй газрын тосны тээврийн стратегийн чухал бүсэд тооцогддог. Өчигдөр цаг агаарын таагүй байдлын улмаас Босфорын хоолойгоор дамжин өнгөрөх гатлага онгоцны хөдөлгөөнийг ч түр саатуулжээ. Мөн цаг агаарын таагүй байдалтай холбоотойгоор Туркиш Эйрлайнс агаарын тээврийн компани Истанбулын нисэх онгоцны хоёр буудлаас хөөрөх хувиартай байсан 227 нислэгийг цуцалсан аж.

 

Түүнчлэн Истанбул хотын сургуулиудыг 2 өдөр амрааж, төрийн байгууллагуудын ажлын цагийг өдрийн 15:30 минут хүртэл богиносгосон байна. Истанбул хотын захиргаа өнгөрсөн амралтын өдрүүдээр хотын зам талбайн цасыг цэвэрлэх ажилд 7000 бие бүрэлдэхүүн, 1340 автомашиныг дайчлан гаргажээ. 2009 оноос хойш Истанбул хотод орж байгаагүй их цас лхагва гарагийн үдээс хойш хүртэл орох төлөвтэй байгаа гэнэ.

Эх сурвалж: www.WORLD.TODAY.mn

If you like our news, "Like" us by clicking the Join