Онгоц осолдож 16 хүн амиа алдлаа

Europe Монгол Админ 2017 01 сар 16 412

Киргизстан улсад “Turkish Airlines” компанийн ачаа тээврийн “Boeing 747” онгоц осолдсон талаар “www.dailystar.co.uk” сайт мэдээллээ.

Image result for онгоцны осол

Ослын улмаас  16 хүн амиа алджээ. Амиа алдагсдын зургаа нь хүүхэд гэнэ.  

Хонконгоос Бишкек хүрэхээр нисч байхдаа осолдсон байна. Одоогоор ослын шалтгаан тодорхойгүй байна. Ослын газар аврагчид ажиллаж, онгоцны хар хайрцагны бичлэгийг хайж эхэлжээ.

Киргизстаны Онцгой байдлын яам “Онгоц зуслангийн байшин мөргөж, унасан. Уг ослын улмаас хоёр зуслангийн байшин шатсан” гэж мэдээлэв. Хонгконгоос Бишкек хүрэхээр ниссэн онгоц өнөөдөр үүрээр 06.49 цагт Манас нисэх буудлаас хэдхэн км-ийн зайд осолдсон байна.

Эх сурвалж: www.WORLD.TODAY.mn

If you like our news, "Like" us by clicking the Join