Гал унтраах үеэр 30-аад гал сөнөөгч амиа алджээ

Asia Монгол Админ 2017 01 сар 20 67

Ираны нийслэл Тегеран хотын өмнөд хэсэгт хуучны өндөр барилгад гал гарч, улмаар барилга нурж сүйдсэн золгүй явдал гарчээ. Тегеран хотын төвд байрлах 17 давхар барилгад гал гарч, галыг унтраах үеэр 30-аад гал сөнөөгч амиа алдсан байна. 

Гал барилгын дээд давхруудад эхлэн гарч, улмаар хоромхон хугацаанд хүрээгээ тэлжээ. Түймрийг унтраахаар гал сөнөөх хэд хэдэн анги ирж, шуурхай ажилласан ч барилга нурсан байна. Барилга нурахтай зэрэгцэн гал сөнөөгчид амиа алдаж, Ираны эрх баригчдын мэдээлж байгаагаар барилгын нурангин дор 50-100 хүн байж болзошгүй юм. Барилгад гал гарах үед энд байрлах худалдааны төв, дэлгүүрийн эзэд дотогш нэвтрэн эд зүйлсээ авахаар дайрч, тэднийг цагдаа нар бүслэн хааж, барилгын ойролцоо олон хүн байжээ. Тиймээс чухам хэдэн хүн нурсан барилгад дарагдсан байж болох нь тодорхойгүй байна.

Гал гарч, нурсан барилга нь 1960-аад оны үед баригдсан, дотор нь олон тооны дэлгүүр, үйлчилгээний газрууд ажилладаг байжээ.

Эх сурвалж: www.WORLD.TODAY.mn

If you like our news, "Like" us by clicking the Join