Саудын Араб татваргүй амьдралдаа цэг тавина

Asia Монгол Админ 2017 01 сар 31 100

Татвар гэдэг ойлголт байхгүй амьдарч ирсэн Саудын Арабчууд татвар төлж эхлэх боллоо. Газрын тосны үнэ унаж, эдийн засгийг нь доройтуулснаас засгийн газар нь ОУВС-ын зөвлөсний дагуу Даваа гарагт ийм шийдвэр гаргажээ.

Image result for Саудын Араб

Үүнээс өмнө, өнгөрсөн оны зургаадугаар сард Саудын Араб зарим нэг бараа бүтээгдэхүүнд 5 хувийн нэмүү өртгийн албан татвар бий болгосон юм.

Тэгвэл энэ удаа бүх бараа үйлчилгээнд нэгдсэн НӨАТ төлдөг болгох шийдвэр гарч, хааны зарлигийг бэлдээд эхэлжээ.

Өнөөдрийг хүртэл Саудичууд ямар ч татвар төлдөггүй, засгийн газраас ихээхэн хөнгөлөлт эдэлдэг байсан юм. Тэгвэл 2014 онд эхэлсэн газрын тосны үнийн уналт дэлхийн хамгийн том газрын тосны импортлогч Саудын Арабыг хямралд оруулжээ.

Өнөөдөр энд барилгын ажлууд зогсож, сайд нарын цалинг хасаж, зардлаа ихээр танах болсон нь өнгөрсөн жилийн $97 тэрбумын төсвийн алдагдалтай холбоотой. Энэ нь нэгэн үе диваажинд тооцогддог байсан газрын тосны хаант улсад урьд нь үзэгдэж байгаагүй тохиолдол байв.

Саудичууд эдийн засгаа 2020 он гэхэд газрын тосноос хамааралгүй болгохын тулд бусад салбаруудад их хэмжээний хөрөнгө оруулах болжээ.

НӨАТ-аас гадна булангийн орнууд энэ жилээс тамхи, чихэрлэг ундаа, энергийн ундаа зэрэг бараанд онцгой татвар ноогдуулахаар болоод байгаа юм.

The Guardian

Эх сурвалж: www.WORLD.TODAY.mn

If you like our news, "Like" us by clicking the Join