Оросын тал мэдэгдэл гаргалаа

Russia Монгол Админ 2017 02 сар 04 104

Орос-Монголын засгийн газар хоорондын комисс 2017 оны эхний хагаст уулзалт хийж, Байгал нуурт цутгадаг гол нуурууд дээр далан барих гэсэн Монголын төлөвлөгөөтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэнэ гэж ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд мэдэгдлээ.

Image result for байгал нуур

Сайд Сергей Донской энэ долоо хоногийн мягмар гарагт сэтгүүлчдэд мэдэгдэхдээ “мэдээж, бид Монголын талтай тулгамдсан бүх асуудал, тэдгээрийн дотор хил дамнасан асуудлыг хэлэлцэнэ. Тухайлбал, Монголын усан цахилгаан станцын төслийн асуудлыг авч хэлэлцэнэ. Бид энэ асуудлыг энэ оны эхний хагаст Москвад хэлэлцэхээр төлөвлөж байна” гэжээ.

Түүний хэлснээр, Монголд далан барихаар төлөвлөж буй Хятадтай Оросын тал мөн хэлэлцээ хийх аж.

Дэлхий дээрх хамгийн том, хамгийн гүн, хамгийн цэнгэг устай нуур гэж тооцогдож ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Байгал нууранд цутгадаг гол мөрнүүд дээр гурван далан барихаар Монгол Улс төлөвлөж байгаад Оросын байгаль орчин болон шинжлэх ухааны салбарынхан ихэд түгшиж байна.

Гурван далангийн нэгийг нь усныхаа 80 орчим хувийг Байгал нуурт цутгадаг Сэлэнгэ мөрөн дээр, нөгөө хоёрыг нь Эгийн гол болон Орхон голд барихаар төлөвлөж байгаа аж. 

Эх сурвалж: www.WORLD.TODAY.mn

If you like our news, "Like" us by clicking the Join