
БНАСАУ цөмийн туршилтын талбайгаа сэргээн засварлаж буй байдал ажиглагдах болоод буй энэ үед БНСУ АНУ-тай нягт зөвлөлдөн тус улсыг анхааралтай ажиглаж байна гэж БНСУ-ын Үндэстнээ нэгтгэх яам өнөөдөр мэдээлжээ.
Тус яам холбогдох бүх ажиллагаагаа нэн даруй зогсоож, хэлэлцээний ширээнд эргэн суухыг Пёньянд уриалсан байна.
БНАСАУ татан буугдаад байсан Пунгери цөмийн туршилтын талбайнхаа хонгил руу “дөт зам” хийхийг эрмэлзэж байгаа бололтой байгаа тухай энэ талаарх мэдээлэл бүхий эх сурвалжууд урьд нь мэдээлжээ. Энэ нь газар доогуурх цөмийн туршилтын бэлтгэлийг шуурхай хангах зорилготой байж магадгүй байна.
Хэвлэлийн бага хурлын үеэр Үндэстнээ нэгтгэх яамны хэвлэлийн төлөөлөгч Ли Чон Жу БНАСАУ-ын дараагийн алхмыг урьдчилан таамаглах боломжгүй байгааг тодотгожээ. “Гэхдээ Засгийн газар АНУ-тай нягт зөвлөлдөн бүх боломжит ажиллагаанд бэлтгэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна” гэж тэрбээр нэмж хэлжээ.

0 cэтгэгдэлтэй