Өнөөдөр сонины тойм /3 сарын 28/

               
2022-03-28 0

Гол онцлох:

“Хөтөлийн цемент шохойг хөрөнгийн захад “амилуулъя” гарчигтай өгүүллийг сэтгүүлч Т.Энхбат бэлтгэжээ. Жилдээ 500 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтайгаар 1983 онд байгуулагдсан үйлдвэрийг тойрсон асуудлыг хөндөн бичсэн байна. Сүүлийн 10 гаруй жилд уг үйлдвэрийн үйл ажиллагаа хэрхэн доголдож, хэл ам үүсгэж байсныг дурдаад гол нь зарим шийдлийг санал болгожээ. Тухайлбал, “ХЦШ” нэгэнт Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компани учраас хувьцааны зөв тоглолтоор хөрөнгө босгох, үйл ажиллагааг сэргээх боломжтой гэжээ.

Дэд онцлох:

Улаанбаатар хотын эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр “Хотын төвьд ямар ч зай үлдээгүй байхад хаана нь барилга барих вэ дээ” гэсэн ярилцлага өгчээ. Түүний хэлснээр манай нийслэл нь түүхийн хувьд 383 жилийг хамрах бөгөөд энэ хооронд 3 хэв маягийг хамарч байсан аж. Богдын хүрээ, социалист Улаанбаатар, 1990 оноос хойших өнөөгийн УБ хот. Ийнхүү шилжилт хийхдээ өмнөх статусыг шууд халж, суурин дээр нь шинийгээ цогцлоогоод байсан нь Г.Очбаярын хэлж буйгаар алдаа байсан аж.

Ингээд тус сонинд хэвлэгдсэн бусад нийтлэл мэдээллийг жагсаая:

  1. Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүдийг томилжээ гэх мэдээлэлд Ж.Ганбат, У.Бямбасүрэн, Л.Цэдэвсүрэн, Д.Эрдэнэбаяр, П.Сайнзориг нар ЗГ-ыг төлөөлж, хараат бус гишүүнээр Ү.Амарбат, Д.Сувдаа, Г.Буян, С.Насанжаргал нар томилогдсоныг дурджээ.
  2. “УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан газар “дээрэмдэхийн” тулд гадаадын хөрөнгө оруулалтад халдав уу” гэсэн гарчигтай эрэн сурвалжлах өгүүлэл нийтлэгджээ.
  3. “Жижиг, дунд бус, жишиг болохуйц том үйлдвэр хэрэгтэй” өгүүллийг “Монголын эдийн засгийн чуулга-2022”-оос сэтгүүлч С.Цэрэндулам сурвалжилжээ.
  4. Дэлхийн мэдээллийн “Ертөнц” нүүрт “Хятад, Энэтхэг улсууд өөрсдийгөө бие даасан тоглогч гэж үздэг” гэх гарчигтай өгүүлэл гарсан байна.

Холбоотой мэдээ