
Гол онцлох:
“Хавтгайруулсан үзлэг хүссэн үр дүнд хүрэх үү” гарчигтай өгүүллийг сэтгүүлч Ч.Болортуяа “Өнөөдрийн сэдэв” буланд зориулан бэлтгэжээ. Засгийн газраас бүх иргэнийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах ажлыг тавдугаар сард эхлүүлэхээр болсон. Үүний үр дүнд хорт хавдрын өвчлөлтэй холбоотой нас баралтыг 35-69 хувиар бууруулах тооцоо бий. Өвчтөний зардал 12.3 сая хүртэлх төгрөг болдгийг эрт илрүүлэг хүн тус бүрт 150 мянган төгрөг зарцуулагдах юм байна. Харин сэтгүүлч энэ зохион байгуулалтад өөрийн байр суурийг хэрхэн тусгасныг сонины өнөөдрийн дугаараас унших боломжтой.
Дэд онцлох:
“Бай эмчилгээний эрэлт ихэссэн” гэдэг мэдээг тус сонины тэргүүн нүүрт онцолжээ. Бай эмчилгээ гэдэг нь хорт хавдрын үеийн гурван төрлийн үндсэн эмчилгээний нэг юм. Мэс засал, химийн болон туяаны гэх гурван төрлийн эмчилгээ байдаг. Химийн өвөрмөц бай эмчилгээ нь манай улсад нэвтрээд олон жил болж байгаа аж. Урьд нь сард 80 өвчтөн химийн бай эмчилгээнд ордог байсан бол өдгөө 150 болж нэмэгджээ.
Ингээд тус сонинд хэвлэгдсэн бусад нийтлэл мэдээллийг жагсаая:
- УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Монгол улсын эдийн засаг дефолт зарлах хэмжээнд хүрээгүй” гэж мэдээлэл өгөх үеэрээ хэлжээ.
- “Чулуут тул” төслийн судалгаа, шинжилгээний зөвлөх мэргэжилтэн, ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн багш О.Оюунтуяа “Загас үржүүлэх, хамгаалах ажилд орон нутгийн иргэд чухал үүрэг гүйцэтгэдэг” гэх ярицлага өгчээ.
- Монголын эдийн засгийн 2022 чуулганаас “Төрдөө итгээрэй, хувийн хэвшлийнхээн” гэх гарчигтай нийтлэл хэвлэгдсэн байна.
- Хоккейчин, Олон улсын хэмжээний мастер А.Болдбаатар “20 гаруй жилийн дараа найзуудтайгаа уулзаж, нэг баг болж тоглох сайхан байлаа” гэж ярьжээ.
- Фото сурвалжилга хэсэгт “Зөвшөөрөлгүй гарааш байсан газрууд өнгө засжээ” гэсэн гарчигтай сурвалжилга нийтлэгдсэн байна.
- Нийгэм хэсэгт “Хөнгөн галт тэрэгний замыг ирэх тавдугаар сараас барьж эхэлнэ” гэсэн гарчигтай мэдээг онцолжээ.
- “Гэрэгэ дижитал технологи” ХХК-ийн үүгэн байгуулагч, “Мифокс” анимэйшн студийн захирал Б.Билгүүн “Түүхийн аль ч цаг үеийг дижитал музейгээр харуулах боломжтой” гэж ярилцлага өгчээ. Тэрбээр Монголын үндэсний музейтэй хамтарч “Монголын эзэнт гүрэн” дижитал танхим, “Зэв” дижитал музей байгуулсан үйл хэргээрээ “Мөнгөн мод” шагнал гардуулах ёслолоос соёлын өвийг сурталчилсан шилдэг бүтээлээр шалгарсан билээ.

0 cэтгэгдэлтэй