
Техас мужид өсвөр насныхан төрсөн өдрийн үдэшлэгийн гадаа машины зогсоол дээр зодолдсоны улмаас дөрөв нь буудуулж, нэг хүүхэд амиа алджээ.
Буун дуу сонссон гэх дуудлагаар цагдаа нар хэргийн газар очсон байна. Буудлага эхлэх үед 75-100 орчим хүн машины зогсоол дахь зодоонд оролцсон тухай эх сурвалж мэдээлжээ. Төрсөн өдрийн эзэн 16 нас хүрч байсан аж. Харин буудалцааны үеэр 17 настай эрэгтэй хүүхэд шархдаж, дүүргийн эмнэлэгт нас барсан гэдгийг Харрис дүүргийн Шерифийн алба мэдээлсэн байна.
Гэмтсэн хүмүүсийн дунд 17 настай хоёр эрэгтэй болон 14 настай хөнгөн шархадсан эмэгтэй хүүхэд байсан гэнэ. Цагдаагийн газраас буудлага үйлдсэн сэжигтнийг тогтоох оролдлого хийж байгаа бөгөөд зодоон эхлэх болсон маргааныг мэдэхийн тулд хэргийн газар байсан хүмүүсээс байцаалт авч эхэлсэн байна.
Эх сурвалж: CNN

0 cэтгэгдэлтэй