Товчхон
               

Японд 2-3 сая өрх цахилгаангүй болж магадгүй байна

               
2022-03-23 0

Өнгөрсөн долоо хоногт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас Японы нийслэлээс зүүн хойд зүгт орших 15 мужид эрчим хүч хязгаарлах болсон байна.

Газар хөдлөлтийн улмаас хэд хэдэн томоохон цахилгаан станцууд үйл ажиллагаагаа зогсоосон юм. Иргэдийн цахилгаан хэрэглээг тогтвортой байлгахын тулд шаардлагагүй үед гэрлээ унтрааж, халаалтыг хамгийн ихдээ 20 хэмд тохируулан эрчим хүчээ хэмнэхийг цахилгаан эрчим хүчний яамнаас уриалжээ.

Цаг агаар хүйтэрсэн тул дулаан цахилгааны хэрэглээ ердийнхөөсөө нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа нь Токиогийн цахилгаан эрчим хүчний компанид ачаалал үзүүлж байгаа гэнэ. Иймд тухайн бүс нутгийн 2-3 сая айл өрх цахилгаангүй болж магадгүй байгааг анхааруулжээ.

Даваа гарагийн орой цахилгаан эрчим хүчний хангамжтай холбоотой хийсэн мэдэгдэл нь богино хугацаанд иргэдийн шүүмжлэлийг ихээр хүртсэн байна. 2011 оны гуравдугаар сард Японы зүүн хойд хэсэгт болсон газар хөдлөлт, цунами, цөмийн гамшгийн дараа цахилгаан тасарсан нь TEPCO компанийн хувьд хамгийн хүнд нөхцөл байдал байсан тухай тус компани мэдээлсэн байна. Харин энэ удаа харьцангуй хөнгөн хохирол учирна хэмээн мэдэгджээ.

Хэрэв усан цахилгаан станцууд шахах усгүй болвол мягмар гарагийн орой гэхэд цахилгаан тасалдах магадлалтай гэж хоёр цахилгааны компани мэдэгдэл гаргасан байна.

Аж үйлдвэрийн сайд Коичи Хагиуда хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, “Газар хөдлөлтийн улмаас дулааны цахилгаан станцууд түр зогссоноос гадна цаг агаарын таагүй байдлаас үүдэлтэй эрэлт ихээхэн нэмэгдсэн нь энэ удаад эрчим хүчний хангамж, нийлүүлэлтэд хүндрэл учруулж байна” гэж мэдэгдэв.

Токиогоос гадна Аомори, Иватэ, Мияги, Акита, Ямагата, Фукушима, Ибараки, Точиги, Гунма, Сайтама, Чиба, Канагава, Ниигата, Яманаши, Шизуока нар эрчим хүч хэмнэх чиглэлээр хамтран ажиллахыг хүссэн байна. “Tokyo Skytree” цамхаг шөнийн гэрэлтүүлгээ унтраасан бол олон нийтийн “NHK” болон бусад томоохон телевизүүд гэрэлтүүлгээ бүдэгрүүлсэн байна.

Эх сурвалж: Kyodo news

Холбоотой мэдээ