
Хятадын өмнөд хэсэгт 132 хүнтэй Боинг онгоц осолджээ. Одоогоор эрэн хайх, аврах ажиллагаа явуулж байгаа ч амь үрэгдэгсдийн тоо тодорхойгүй хэвээр байгаа юм.
Юньнань мужийн Кунмин хотоос зүүн өмнөд хэсэгт орших Гуанжоу хотыг чиглэн нисч явсан B737-800 онгоц 8900 метрийн өндрөөс унасан байна. “MU5735” нислэг 14:30 цагт осолдсон гэнэ. Тус онгоцонд гадаадын иргэн байгаагүй аж. Одоогоор хүний амь үрэгдэгсдийн талаар мэдээлээгүй байгаа ч онгоцонд байсан хүмүүсийн эсэн мэнд үлдэх магадлал маш бага хэмээн мэдээлжээ.
Хятадын гурван том агаарын тээврийн компанийн нэг болох “China Eastern Airlines” компани нийт 750 орчим онгоцтой бөгөөд ослын дараа “B737-800” маркийн бүх онгоцныхоо нислэгийг зогсоосон байна.
Боинг компани даваа гарагт гаргасан мэдэгдэлдээ “АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын үндэсний зөвлөлтэй холбоотой байгаа бөгөөд манай техникийн мэргэжилтнүүд БНХАУ-ын Иргэний нисэхийн захиргаагаар удирдуулсан мөрдөн байцаалтад туслахад бэлэн байна” гэжээ.
Үүнээс өмнө Хятадад 2010 оны наймдугаар сард 96 хүнтэй зорчигч тээврийн онгоц газардаж чадалгүй зүүн хойд Ичун хотод шатаж, 44 хүн амь үрэгдэж байжээ.
Эх сурвалж: Kyodo news

0 cэтгэгдэлтэй