Тайваньд 6.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

               
2022-03-26 0

Тайваньд 6.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, арлын зүүн өмнөд хэсэгт хүчтэй чичиргээ мэдрэгдсэн тухай орон нутгийн цаг уурын албаныхан мэдээлжээ.

Цаг уурын төв товчооны мэдээлснээр, газар хөдлөлт орон нутгийн цагаар 01:41 цагийн орчимд болсон бөгөөд зүүн өмнөд Тайтун мужид 6-7 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Хэдийгээр газар хөдлөлт арлын ихэнх хэсэгт мэдрэгдсэн ч гэмтэж бэртсэн болон эд хөрөнгийн томоохон хохирол учраагүй байна.

Японы Цаг уурын агентлагийн мэдээлснээр Мияко болон Нансей арлын зарим хэсгээр далайн түвшин өөрчлөгдсөн ч цунами үүсэх аюул нүүрлэхгүй гэжээ. Газар хөдлөлтийн голомт Тайванийн ойролцоо, Ишигаки арлаас баруун өмнө зүгт 280 км-ийн зайд байсан гэж тус агентлаг мэдээлжээ.

Эх сурвалж: Kyodo news

Холбоотой мэдээ